/2024.03.15/: Палестины эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, пүрэв гарагт хүмүүс хүнсний тусламж хүлээж байх үед халдлага гарсны улмаас 20 хүн амиа алдаж, 155 хүн шархадсан байна.
Аль Шифа эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Мохаммад Грабын хэлснээр, хохирогчдыг эмнэлэгт шилжүүлсээр байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэх төлөвтэй байгаа аж.
Өмнө нь хэргийн газарт байсан гэрч олон арван хүн нас барсан гэж мэдэгдсэн бөгөөд видео бичлэгт хэргийн газарт хэдэн арван цогцос байгааг харуулсан байна.
Эрүүл мэндийн яам энэ үйл явдлыг "Израилын эзлэн түрэмгийлэгч хүчин Газын зурвас дахь Кувейтийн тойрог замд хүмүүнлэгийн тусламж хүлээж буй иргэдийн цугларалтыг онилсны үр дүн" гэж мэдэгдэв.
Израилын Батлан хамгаалах хүчин “ОУСХГ тусламж түгээх цэг дээр хэдэн арван Газын иргэн рүү дайрсан гэх мэдээлэл ташаа” гэж мэдэгджээ.
Газын иргэний хамгаалалтын хэвлэлийн төлөөлөгч Махмуд Басал пүрэв гарагийн орой мэдэгдэл хийхдээ уг халдлагын ард Израил байгаа гэжээ.
Эх сурвалж: CNN