Австрaлийн Холбооны Улс хандивын аянд нэгдлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австрaлийн Холбооны Улс хандивын аянд нэгдлээ

/2024.03.01/: Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн өчигдөр Австралийн Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Азийн асуудал хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн-тэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны цаг үеийн асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Гэри Коуэн Монгол Улсад нүүрлэсэн байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалан зудын хүнд нөхцөл байдал үүссэнд харамсаж байгаагаа илэрхийлээд Австралийн Холбооны Улсын Засгийн газраас зудын гамшгийг даван туулахад зориулж 250 мянган австрали доллар хандивлахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.

Уг хандивыг Австралийн Улаан загалмай нийгэмлэгийн шугамаар Монголын Улаан загалмай нийгэмлэгт шилжүүлэх аж.

Эх сурвалж: ГХЯ

Монголын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны дэлхийн цом, ДАШТ-ээс нийт 9 медаль хүртжээ
Монголын мөсөнд авиралтын тамирчид 2024 оны дэлхийн цом, ДАШТ-ээс нийт 9 медаль хүртжээ
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.