Хөвсгөл аймагт хууль бусаар 35 кг ногоон хаш чулуу олборлосон этгээдүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймагт хууль бусаар 35 кг ногоон хаш чулуу олборлосон этгээдүүдийг илрүүлжээ

Зургийн тодорхойлолт алга байна.

/2024.02.27/: Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 2 дугаар багийн нутаг “Бяран” гэх нэртэй тусгай хамгаалалтай газарт “Ногоон хаш чулуу” олборлохоор 20 гаруй хүн 2-3 цасны мотоциклтэй гарсан байна” гэх мэдээлэл иргэдээс иржээ.

Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг зохион байгуулахад тус аймгийн харьяат Д.Б, М.Н, Б.Б, нарын 6 этгээд хууль бусаар газрын хэвлийд халдаж 35 кг ногоон хаш чулуу олборлосон болохыг тогтоож, хууль бус үйл ажиллагаандаа ашигласан 3 ширхэг цасны мотоцикл, 35 кг ногоон хаш чулуу, зэргийг хураан авч мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд зааснаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн иргэнийг 5.4-27 хүртэлх сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20-120 хүртэлх сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэдэг.

Эх сурвалж: ЭЦА

Ц.Төрхүү: Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна
Ц.Төрхүү: Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.