“Би монгол хүүхэд” ёс заншлын наадам боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Би монгол хүүхэд” ёс заншлын наадам боллоо

viber image 2024 02 27 08 47 57 046

/2024.02.27/: Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролы сургуулиудын 1-5-р ангийн сурагч, бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг “Би Монгол хүүхэд” ёс заншлын наадам 9 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

1-5-р ангийн 10 сурагч 2 багштай баг болон оролцож:

1-р анги

108 шагайгаар 10 минутад Алаг мэлхий өрж тайлбарлав. Энэ төрөлд 24, 50, 72, 138 -р сургуулийн бяцхан сурагчид

2-р анги

Шагай няслах төрөлд 24, 17, 49, 39, 149-р сургуулийн сурагчид хөндөхгүй, алдаагүй зөв цэвэр хамгийн олон шагай нясалсан бол

3-р анги

Шагай шүүрэх төрөлд 57, 138, 145, 50, 17, 72 сургуулийн сурагчид хамгийн олон шагай шүүрч

4-р анги

Алтан хонх төрөлд 49, 72, 149 -р сургуулийн сурагчид олон асуултад зөв хариулж

5-р анги

Бүтээлийн төрөлд монгол ёс заншилтай холбоотой 5 сэдвээс сугалж 30 минутад 2 багш 2 сурагч бүтээл хийн тайлбарлаж 138, 145, 37, 49, 72, 39 сургуулиуд хамгийн өндөр оноог авсан байна.
Гэрийн даалгаврын үнэлгээнд Монгол ёс заншлын өргөө байгуулан хичээлийн агуулгад үндэсний ёс заншил, уламжлалт аж төрөх ёс, өв соёлоо сурталчилсан сургалт хийсэн байдал, багуудын Мэндчилгээ, МААЗ-ын үлгэрээр жүжигчилсэн тоглолт тоглож оноогоо ахиулсаар багийн нийлбэр дүнгээр

  • 1-р байранд Т.Мядагмаа сургалтын менежертэй 72-р сургуулийн “Монгол гоёо” баг Өргөмжлөл 1 000 000 төгрөг
  • 2-р байранд Ж.Ганчимэг сургалтын менежертэй 149-р сургуулийн “Монгол бахархал” баг Өргөмжлөл 800 000 төгрөг
  • 3-р байранд Б.Ганцэцэг сургалтын менежертэй 50-р сургуулийн “Ерөөлт Монгол” баг Өргөмжлөл 500 000 төгрөг
  • Тусгай байранд Д.Хишгээ сургалтын менежертэй 49-р сургуулийн “Хөх толботон” баг, А.Амаржаргал сургалтын менежертэй 17-р сургуулийн “Монгол омогшил” баг эзлэн тус бүр Өргөмжлөл 250000 төгрөгөөр шагнуулжээ.

viber image 2024 02 27 08 47 55 860

Цаашид нийслэлийн тэмцээнд оролцох эхний хоёр сургуульдаа амжилт хүсье.

Эх сурвалж: ЧД

Монгол-Солонгосын агаарын харилцааг өргөжүүллээ
Монгол-Солонгосын агаарын харилцааг өргөжүүллээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.