Насанд хүрээгүй хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй хүүхдийг дээрэмдсэн этгээдүүдийг олж тогтоожээ

/2024.02.23/: Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийг үл таних хүмүүс 30,000 төгрөгийг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн.

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь таны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг та бүхэн анхаарна уу.

Эх сурвалж: ЦЕГ

Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна
Шар усны үерт өртөх эрсдэлтэй бүсэд 24 газрыг зөвшөөрөлгүй ашиглаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.