Ирэх сарын 7-ноос Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сарын 7-ноос Вьетнам улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчино

/2024.02.15/: БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болно.

Ингэснээр, БНСВУ руу Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна.

Аэро Монголиа ХХК БНСВУ-ын Ханой хот руу долоо хоногт 3 удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр шөнөөс эхлэн баруун аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр шөнөөс эхлэн баруун аймгуудаар хүчтэй цасан шуурга шуурна
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.