Япон улсын ЭСЯ-аас нүүдлийн эмнэлгийн зориулалттай 4 автомашин хүлээлгэн өгчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон улсын ЭСЯ-аас нүүдлийн эмнэлгийн зориулалттай 4 автомашин хүлээлгэн өгчээ

/2024.02.15/: Япон Улсын Засгийн газар “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR)”-гаар дамжуулан Монгол Улс дахь халдварт өвчний тархалтын эсрэг яаралтай авах арга хэмжээг сайжруулах 500 сая иений дэмжлэгийг үзүүлж байгаа билээ.

Уг дэмжлэгийн хүрээнд нийлүүлэгдсэн 4-н нүүдлийн эмнэлгийн зориулалтаар тоноглосон автомашиныг хүлээлгэн өгөх арга хэмжээг Эрүүл мэндийн яам хоёрдугаар сарын 8-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр зохион байгуулав.

Тус арга хэмжээнд Элчин сайд М.Игавахара, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Шэннон Коулин оролцов. Эрүүл мэндийн яам нүүдлийн эмнэлгийн зориулалтаар тоноглосон 4-н автомашиныг хүлээн авч, цаашдаа алслагдсан сум болон малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд ашиглах төлөвлөгөөтэй байгаа билээ.

1人、、「moHroл yлcblH ииH a3ap 3 M ADB JFPR Ha UNDE JAPA REMONY OF MOBILE CLINICS RANT 9218-MON FINANCED BY ESILIENT Februa」というテキストの画像のようです

Элчин сайд М.Игавахара тус үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэд чанартай эрүүл мэндийн үйлчилгээг авч, бүх хүмүүс хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээг авах нийгэм цогцлон бий болохыг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээв.

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хүлээн авч буй автомашинууд нь эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдээ бүрэн хамруулах зорилгоо амжилттай биелүүлэхэд чухал ач холбогдолтой хөрөнгө оруулалт болж байгаад Япон Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкинд талархлаа илэрхийлэв.

Уг төслийн хүрээнд нүүдлийн эмнэлгийн зориулалтаар тоноглосон автомашинаас гадна PCR шинжилгээний тоног төхөөрөмж, лабораторийн хөргөгч, центрфугийн машин, вакцин, лабораторийн тоног төхөөрөмж, рентген аппарат зэргийг нийлүүлэхийн зэрэгцээ PCR шинжилгээ явуулах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины хяналтын тогтолцоог бий болгох, вакцин хийлгэсний дараах хяналт, мониторингийг мөн хэрэгжүүлсэн билээ.

Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан (JFPR: Japan Fund for Prosperous and Resilient Asia and the Pacific

JFPR (хуучнаар АХБ-ны Ядуурлыг бууруулах Японы сан) нь Япон Улсын Засгийн газрын санаачлагаар Ази, Номхон далайн орнуудад ядуурлыг бууруулж, нийгмийн хөгжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны дэргэд байгуулагдсан бөгөөд, өнөөг хүртэл тус газар нутгийн 520-иод төсөлд 1 тэрбум орчим долларын санхүүжилт олгосон байна. Монгол Улсын нь АХБ-ны гишүүн орнууд дундаас хамгийн их буюу 75 төсөлд 120 сая долларын санхүүжилтыг авсан бөгөөд энэ нь манай улсын эдийн засгийн өсөлт болон ядуурлыг бууруулахад тусламж болсоор ирсэн билээ.

Эх сурвалж: Япон улсын ЭСЯ

Бөхөн хамгааллын олон улсын хуралд оролцлоо
Бөхөн хамгааллын олон улсын хуралд оролцлоо
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.