ГССҮТ үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ үйлчилгээний ажилчдаа дохионы хэлний сургалтад хамруулжээ

/2024.02.02/: Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Шидэт гар” дохионы хэлний сургалтын төвтэй хамтран сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч нарт зориулсан дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгууллаа.



Тус сургалтыг дохионы хэлний орчуулагч багш, докторант Б.Саранчимэг удирдан явуулж, хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн чухал харилцааны суурь мэдлэг, зайлшгүй анхаарах зааварчилгаа, мэдээлэл, зөвлөмжийг хүргэсэн байна.



Дохионы хэлний анхан шатны хоёр өдрийн сургалтад сувилагч, тусгай мэргэжилтэн, цахим бүртгэгч, хөтөч зэрэг 56 хүн хамрагдсан бөгөөд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах, Эмнэл зүй хариуцсан дэд захирал Р.Гантуяа нар мэргэшлийн Сертификатыг нь гардууллаа.

Эх сурвалж: ЭМЯ

ЦЕГ, Хүний эрхий үндэсний комисс хамтран ажиллана
ЦЕГ, Хүний эрхий үндэсний комисс хамтран ажиллана
 
“Төсвийн нээлттэй байдал 2025”: Төсөвт олон нийтийн оролцоо бага байна
“Төсвийн нээлттэй байдал 2025”: Төсөвт олон нийтийн оролцоо бага байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.