Газын зурваст Израилын 21 цэрэг амь үрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газын зурваст Израилын 21 цэрэг амь үрэгдлээ

A cloud of smoke covers the skyline of Gaza

/2024.01.23/: Израилын арми Газын зурваст 21 цэрэг амь үрэгдсэн талаар дөнгөж сая мэдэгджээ.

Энэ нь Израилын арми хуурай замын цэргийн ажиллагаа эхэлснээс хойшхи хамгийн их хохирол амссан өдөр болж байна.

Израилын Батлан хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч Даниел Хагари хэлэхдээ, тэдний байрлаж байсан хоёр байрны ойролцоох байгууламжийг пуужингаар харвасан гэж таамаглаж байгаа аж.

Ослын нарийн ширийнийг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж IDF мэдэгдэв.

Аравдугаар сарын 7-ны халдлагад зэвсэгт этгээдүүд 1300 гаруй хүний амийг хөнөөснөөс хойш Израил Хамас бүлэглэлийг устгахыг эрмэлзэж байна.

ХАМАС-ын удирддаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Израилын арми үүний хариуд агаар, хуурай замын томоохон кампанит ажил эхлүүлснээс хойш Газын зурваст 25,295 хүн амь үрэгдсэн гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгджээ
Даатгалгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчил нэмэгджээ
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн санал, зөвлөмжийг УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэхээр тогтлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.