Богд уулнаас зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсныг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд уулнаас зөвшөөрөлгүй мод бэлтгэж байсныг илрүүлжээ

/2024.01.23/: Шөнийн эргүүл, хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүлжээ.

Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан хаагчид өнгөрсөн шөнө Богдхан уулын Чулуут, Бумбатын аманд шөнийн эргүүл хийж зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлж холбогдох техник, хэрэгслийг битүүмжлээд байна.

Гэмт хэргийн шинжтэй дээрх зөрчлийг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж холбогдох арга хэмжээг авчээ.

Тус орчинд өнгөрсөн 2023 оны 12 дугаар сард Хамгаалалтын захиргаа болон Экологийн цагдаагийн албатай хамтран газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажилласан бөгөөд өмнө зөвшөөрөлгүй мод бэлтгэж буй нөхцөл байдлыг зогсоохоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: БЦГХЗГ

Эзэмшигч нь тодорхойгүй автомашинууд удаан хугацаанд байгаа зогсоолуудыг чөлөөлж байна
Эзэмшигч нь тодорхойгүй автомашинууд удаан хугацаанд байгаа зогсоолуудыг чөлөөлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.