/2024.01.23/: Хятадын аврагчид Юньнань мужид болсон хөрсний гулгалтын улмаас сураггүй болсон олон арван хүнийг олохоор цаг хугацаатай уралдаж байна.
Жаотонг дахь хөрсний гулгалт орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 05:51 цагт болж, 47 хүн дарагдаснаас 11 хүн амь үрэгджээ.
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин гадаа 0-ээс доош хэмтэй байгаа тул аврагчдыг бүхий л аргаа хэрэглэн хүмүүсийг аврахыг тушаав.
Урьдчилсан мөрдөн байцаалтын явцад хөрсний гулгалт нь эгц хадан цохионы улмаас үүссэн байгаа аж.
Нурсан массын хэмжээ ойролцоогоор 100 метр өргөн, 60 метр өндөр, дундаж зузаан нь 6 метр орчим гэж Синьхуа агентлаг хотын эрх баригчдаас иш татан мэдээлэв.
Хөрсний гулгалтын улмаас 500 гаруй хүнийг гэрээс нь нүүлгэн шилжүүлж, 1000 орчим аврагчид ослын газарт очсон байна. Хятадын ерөнхий сайдын орлогч Жан Гуокин аврах ажиллагааг удирдан чиглүүлэхээр газар дээр нь ажиллаж байна.
Гулгалт хүмүүсийг унтаж байхад болсон бөгөөд гулгалтад дарагдсан хүмүүсийн ихэнх нь настай хүмүүс болон хүүхдүүд байгаа аж.
Эх сурвалж: ВВС