/2024.01.22/: Хятадын баруун өмнөд хэсгийн уулархаг Юньнан мужид хөрсний гулгалт болсны улмаас 47 хүн дарагдсаныг аврах ажиллагаа үргэлжилж байна.
Төрийн мэдээллийн Синьхуа агентлагийн мэдээлснээр, гамшиг ням гарагийн өглөөний 06.00 цагийн үед Жэншионг мужийн Танфан хотын дор орших Ляншуй тосгонд болсон байна.
Эрх баригчдын мэдээлснээр аврагчид гулгалтад өртсөн 18 байшинд булагдсан хохирогчдыг олохоор ажиллаж байгаа аж.
Хөрсний нуралтын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Эрх баригчдын мэдээлснээр 500 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Гималайн тэгш өндөрлөгт эгц уулс дээш өргөгдсөн Хятадын алслагдсан бүс нутаг болох Юньнань хотод хөрсний гулгалт элбэг тохиолддог.
Ганьсу болон Чинхай мужуудын хооронд баруун хойд зүгт 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 149 хүн амиа алдаж, их хэмжээний шавар гулгаснаас хойш сар гаруйн дараа энэхүү хөрсний гулгалт болжээ.
Эх сурвалж: Aljazeera