“Канвон-2024” олимпын тугийг Монгол хүү зална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Канвон-2024” олимпын тугийг Монгол хүү зална

/2024.01.22/: Өсвөр үеийнхний өвлийн олимпын наадам өнөөдөр БНСУ-ын Канвон мужид эхэлж байна. Энэ цаг мөчид Канвоны олимпын нээлтийн ёслол Ганнын, Пёнчан хотод зэрэг эхэлсэн бөгөөд нээлтийн үеэр Олимпын тугийг Монголын уулын цанын тамирчин Мянгайбаатарын Манлайжав залах түүхэн үүрэг хүлээжээ.

17 настай М.Манлайжав нь Олимпын таван цагариг бүхий далбааг Өмнөд Африк, Серби, Египет, Коста-Рика, Аргентиний багачуудтай хамтран барьж "Olympic Oval" мөсөн ордонд орон нутгийн цагаар 20:36:52 цагт (Улаанбаатарынхаар 19:36:52) орж ирнэ.

“КАНВОН 2024” өвлийн олимпын наадмын тамирчин М.Манлайжав нь 2006 оны долоодугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.

АШУҮИС Лицей 12-р ангийн сурагч, 2018 оноос уулын цанаар хичээллэж эхэлсэн байна.

Амжилт:

  • 2019 он Дэлхийн цасны өдөрт зориулсан хүүхдийн уулын цанын тэмцээн 2-р байр
  • 2020 он Дэлхийн цасны өдөрт зориулсан хүүхдийн уулын цанын тэмцээн 1-р байр
  • 2022 он МЦХолбооны улирлын нээлтийн тэмцээн өсвөр насанд 2-р байр
  • 2022 он Скай ресорт опен тэмцээний өсвөр насны ангилалд 3-р байр
  • 2022 он Уулын цанын УАШТ өсвөр насны ангилалд 1-р байр
  • 2022 oн МЦХолбооны улирлын нээлтийн тэмцээн өсвөр насанд 1-р байр
  • 2023 он МЦХолбооны клубуудын АШТ жайнт слалом 2-р байр, параллель слалом 1-р байр
  • 2023 он Монголын хүүхдийн их наадам жайнт слалом 3-р байр, слалом 2-р байр
  • 2023 он Монголын бүх ард түмний их наадам жайнт слалом 9-р байр, слалом 4-р байр
  • 2023 он БНКУ-ын FIS тэмцээн слалом 8-р байр 487.32 оноо, 11-р байр жайнт слалом 19-р байр 464.32 оноо
47 орны энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршид Монгол цэргүүд тэргүүлжээ
47 орны энхийг сахиулагчдын дунд зохион байгуулсан маршид Монгол цэргүүд тэргүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.