Бүгд Найрамдах Куба улсад зорчиж буй иргэдийн анхааралд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бүгд Найрамдах Куба улсад зорчиж буй иргэдийн анхааралд

/2024.01.17/: Сүүлийн үед манай улсын иргэд Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-аар дамжин Америкийн Нэгдсэн Улс /АНУ/-д хууль бусаар нэвтрэх гэсэн оролдлогууд гарч, Кубын хилийн албаныханд саатуулагдсан тохиолдлууд гараад байна.

Тухайлбал, манай улсын иргэд өнгөрсөн оны тавдугаар сард Улаанбаатар-Истанбул-Хавана чиглэлийн нислэгээр БНКУ-д ирж, АНУ руу завиар гаргана гэх хууль бусаар хүн зөөвөрлөдөг куба иргэдэд хууртагдаж хил давах гэж байгаад баригдсан тохиолдол гарсан бөгөөд Кубын холбогдох хуулийн дагуу тэднийг гадаадын иргэдийг түр саатуулах газарт саатуулсны дараагаар албадан буцаасан.

Мөн 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар-Москва-Хавана чиглэлийн нислэгээр Кубад ирсэн манай иргэд нэг талын онгоцны тийзтэй, аялалын зорилгоо тодорхойлж чадахгүй байсан зэрэг шалтгаанаар тус улсын хил дээр саатуулагдаж, албадан буцаагдсан байна.

Иймд, Куба руу болон тус улсаар дамжин бусад улсад зорчихоор төлөвлөж буй иргэд буцах нислэгийн тийзтэй байх, зочид буудлын захиалга хийж баталгаажуулсан эсхүл байрлах тодорхой хаягтай байх, аяллын зорилгоо сайтар тодорхойлох шаардлагатай зэргийг анхаарна уу.

Түүнчлэн БНКУ-аар дамжин АНУ руу хил давахад зуучилна, тусална гэсэн хуурамч мэдээлэл, ийм сэдэлтэй хувь хүмүүст хууртахгүй, хууль бус үйл ажиллагаанд өртөхгүй байхад анхаарч, анхаарал болгоомжтой, хариуцлагатай аялахыг хүсье.

Эх сурвалж: ГХЯ

Хуралдаанаар Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна
Хуралдаанаар Япон Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.