Нохойтой явсан охиныг өшиглөсөн эрэгтэй 300 мянган төгрөгөөр торгожээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохойтой явсан охиныг өшиглөсөн эрэгтэй 300 мянган төгрөгөөр торгожээ

/2024.01.16/: Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны нэгдүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байна.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.

Эх сурвалж: ЦЕГ

Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулахаа боль
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалтын хуулиар Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар нар нийгмийг талцуулахаа боль
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.