/2024.01.15/: БНАСАУ илүү хүчирхэг, илрүүлэхэд хэцүү зэвсэг бүтээх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хэт авианы цэнэгт хошуугаар тоноглогдсон хатуу түлшээр ажилладаг шинэ пуужин туршсан гэж мэдэгдлээ.
Энэхүү хөөргөлт нь шинэ олон шатлалт, өндөр хүч чадалтай хатуу түлш хөдөлгүүр, дунд зайн хэт авианы маневрлах удирдлагатай байлдааны хошууны найдвартай байдлыг шалгах зорилготой байсан гэж Солонгосын төрийн мэдлийн төв мэдээллийн агентлаг (KCNA) даваа гарагт мэдээлэв.
Мөн туршилтын ажиллагаа нь хөрш орнуудын аюулгүй байдалд нөлөөлөөгүй бөгөөд бүс нутгийн нөхцөл байдалтай ямар ч холбоогүй гэжээ.
Пуужин Зүүн тэнгис рүү нисч, ойролцоогоор 1000 км ниссэн гэж Сөүлийн нэгдсэн штабын дарга нар ням гарагт мэдэгдэл хийж, Сөүл, Вашингтон, Токио хотын эрх баригчид техникийн үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж байна гэж нэмж хэлэв. Японы Батлан хамгаалах яамнаас түүний хамгийн дээд өндөр нь дор хаяж 50 км байсан гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Aljazeera