Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Инкубатор хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

/2024.01.15/: Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газраас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэ санаа, бүтээлч шийдлийг илрүүлэх стартап компани шалгаруулах тэмцээн зохион байгуулах гэж байна.

Тэмцээнээс шалгарсан шилдэг төслийг нэг жил хүртэлх хугацаанд Улаанбаатар инновацын төвийн хурдасгуур хөтөлбөрт хамруулах юм.

  • Төслийн I шат - Төслийн материал хүлээж авах /2024 оны нэгдүгээр сарын 12-23 хүртэл/

Төслийн материалыг онлайн формоор, бизнес моделийг PPT форматаар хүлээн авч, эхний шатны шалгаруулалтад шалгарсан багуудад мэдээлэл хүргэнэ.

  • Төслийн II шат – Шилдэг төслүүдийг шалгаруулах /2024 оны нэгдүгээр сарын 24-нд/

Эцсийн шатны шалгаруулалтыг Улаанбаатар инновацын төвд зохион байгуулах бөгөөд тэнцсэн багууд төслөө таван минутад багтаан танилцуулж, шүүгчдийн асуултад хариулна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • Бизнес модельтой байх
  • Инновацлаг байх
  • Хэрэгжих боломжтой байх
  • Хотын асуудлыг шийдвэрлэх
  • Байгуулагдаад таваас дээш жил болоогүй байх.

Иймд гарааны компани, бизнес эрхлэгч, шинийг санаачлагч залуус та бүхнийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Оролцогчид ЭНД дарж бүртгүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 70111291, 95808060 утсаар авах боломжтой.

Эх сурвалж: НЗДТГ

ВИДЕО: Бөөрөлжүүтийн цахилгаан станц Улаанбаатарт 150 мВт эрчим хүч нийлүүлнэ
ВИДЕО: Бөөрөлжүүтийн цахилгаан станц Улаанбаатарт 150 мВт эрчим хүч нийлүүлнэ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.