Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын буудлагын тамирчид Ази тивээс хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа

/2024.01.15/: Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлага спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнээс Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, олимпын хоёр эрх авлаа. Тухайлбал, тэмцээний гар бууны 25 метрийн дасгалд Э.Даваахүү мөнгөн медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медаль хүртлээ.

Түүнчлэн “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхийг Э.Даваахүү, Н.Баяраа нар авсан ба олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн буюу дэлхийн цом дөрөвдүгээр сард Бразилын Рио Де Жанеро хотод болох билээ.

Эх сурвалж: БТСУХ

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллажээ
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ, ЗГ-ын гишүүдийн хамт орон нутагт ажиллажээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.