Ахлах сургуульд халдлаг үйлдсэн хэрэг АНУ-д дахин гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ахлах сургуульд халдлаг үйлдсэн хэрэг АНУ-д дахин гарлаа

Iowa school attack: Six people shot, one fatally, on first day back

/2024.01.05/: АНУ-ын Айова мужийн нэгэн ахлах сургуулийн сурагч сургууль дээрээ зургаан хүнийг буудсаны улмаас нэг нь амиа алджээ.

Мөрдөн байцаагчид тус сургуулиас "энгийн" гар хийцийн тэсрэх бөмбөгийг олж, аюулгүй болгосон гэж цагдаа нар мэдэгдэв.

Буудуулсан хүмүүсийн тав нь оюутан, нэг нь сургуулийн захирал бөгөөд амиа алдсан сурагч 11-12 настай зургадугаар ангид сурдаг байж.

Орон нутгийн цагаар 07:37 цагт гал нээсэн тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд эхний офицер хэдхэн минутын дотор хэргийн газарт хүрсэн байна.

Sixth grader killed, 5 others shot at Perry High School in Iowa:  authorities | WJTV

Айова мужийн эрүүгийн мөрдөн байцаах хэлтсийн даргын туслах Митч Мортведт буудалцаан болсны дараа сэтгүүлчдэд ярихдаа, хэргийн газарт ирсэн цагдаа нар өөрийгөө буудаж шархдуулсан сэжигтнийг нэн даруй олж илрүүлсэн гэв.

Хожим нь сэжигтэн 17 настай оюутан Дилан Батлер гэгч болохыг тогтоосон байна. Тэрээр жижиг калибрын гар буугаар зэвсэглэсэн байсан аж.

Ноён Мортведтийн хэлснээр сэжигтэн "Буудах үеийн бичлэгийг олон нийтийн сүлжээнд хэд хэдэн байдлаар тавьсан талаар. Мөн шархадсан хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд, дөрөв нь тогтвортой байгаа аж.

Эх сурвалж: ВВС

Хандгай хуурай газарт 60 хүртэл км/цаг хурдалж чаддаг
Хандгай хуурай газарт 60 хүртэл км/цаг хурдалж чаддаг
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.