/2024.01.04/: Израилын хойд хил болон Ливаны өмнөд хил дээр харилцан гал нээсээр байна.
Израилын хамгийн сүүлийн цохилтоор Ливаны өмнөд хэсгийн Накура хотод Хезболла бүлэглэлийн дөрвөн гишүүн амь үрэгджээ. Тэд бүгд Хезболлагийн гишүүд байсан бөгөөд Ливаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр тэдний нэг нь тус улсын өмнөд хэсгийн нэлээд өндөр албан тушаалтан байжээ.
Израилын армийн гаргасан мэдэгдлээр, тэд Ливаны өмнөд хэсэгт байрлах Хезболла бүлэглэлийн газруудыг онилсон бөгөөд хүссэнээрээ цохилт өгөх болно гэжээ.
Аравдугаар сарын 8-нд харилцан гал нээж эхэлснээс хойш 143 орчим Хезболлагийн дайчин, 11 Израилын цэрэг амь үрэгдсэн байна.
Израилын арми Ливаны нутаг дэвсгэр дахь шаардлагатай гэж үзсэн байнуудаа үргэлжлүүлэн устгах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Aljazeera