Украин 500 мянган хүнийг цэрэгт татах шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украин 500 мянган хүнийг цэрэгт татах шаардлагатай

Ukrainian President Volodymyr Zelensky at a press-conference in Kyiv. Photo: 19 December 2023

/2023.12.20/: Украины арми 500,000 цэрэг дайчлахыг хүсч байна гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.

Киевт болсон хэвлэлийн бага хурал дээр тэрээр командлагчид нь "450,000-500,000 хүнийг хайж байгаа" гэж мэдэгдэж, энэ нь хэцүү бас зардал ихтэй асуудал гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Тэрээр 500,000 цэрэг аль хэдийн фронтод байгаа гэдгийг сануулж, хүмүүс цэрэгт явах шийдвэр гаргахаасаа өмнө дайны бодит байдлын талаар илүү их мэдэх хэрэгтэй гэв.

АНУ-ын Конгресс дахь Бүгд найрамдах намынхан энэ сарын эхээр Украинд өгөх 60 тэрбум долларын цэргийн багцыг илгээх асуудлыг зогсоосон. Мөн өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны 50 тэрбум еврогийн санхүүгийн тусламжийн хэлэлцээрийг Унгар хаагаад байгаа юм.

Одоогийн байдлаар Киевийн сөрөг довтолгоо зогссон бөгөөд Украин сумны дутагдалд орсоор байна. Украины тэргүүн хатагтай Олена Зеленска энэ сарын эхээр ВВС-д өгсөн ярилцлагадаа Украинчууд барууны дэмжлэггүйгээр үхэх аюулд орчихоод байгааг анхааруулсан байна.

Эх сурвалж: ВВС

ВИДЕО: Бадамжунайгийн охин Оюунбилэг ашиг сонирхолын зөрчилтэй гэж нотлогдлоо
ВИДЕО: Бадамжунайгийн охин Оюунбилэг ашиг сонирхолын зөрчилтэй гэж нотлогдлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.