/2023.12.20/: АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн тооцоолсноор JN.1 төрлийн коронавирус нь одоо тус улсад шинэ Ковид-19 халдварын 20 орчим хувийг эзлээд байгаа бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй омог юм.
Энэ нь зүүн хойд хэсэгт аль хэдийн давамгайлж эхэлсэн бөгөөд шинэ халдварын гуравны нэгийг үүсгэж байж магадгүй аж
JN.1 нь BA.2.86 буюу Пирола хэмээх дэд хувилбараас гаралтай бөгөөд өнгөрсөн зун BA.2.86-ын баяжуулалтын уурагт их хэмжээний өөрчлөлт орсон тул шинэ хувилбар үүснэ хэмээн айж байсан юм. Энэхүү хувилбар нь Ковид-19-ийн эсрэг вакцин болон эсрэгбиеийн хамгаалалтаас бүрэн мултарч, анхны Omicron хувилбартай адил өвчний өөр нэг давалгааг үүсгэж магадгүй юм.
АНУ-д JN.1 нь 11 дүгээр сарын сүүлээс 12 дугаар сарын дунд үе гэхэд тархалт нь 2 дахин нэмэгдсэн бол дэлхий даяар тархахад хэдхэн долоо хоног шаардлагатай аж.
АНУ болон Хятадын эрдэмтдийн үзэж байгаагаар эсрэгбием энэхүү вариантын эсрэг тэмцэх чадвараа алдсан бөгөөд цаашид өвчний шинэ давалгаа үүсгэх магадлал өндөр байгаа юм.
Эх сурвалж: CNN