СОНСГОЛ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шинжлэн судална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шинжлэн судална

/2023.12.19/: Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой дараах 6 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 51 гэрчийг дуудсан байна.

  1. Борлуулалтын үйл ажиллагаа, нүүрсний гэрээний үнэ тогтолтын талаар;
  2. “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар;
  3. Нүүрс баяжуулах үйлдвэр (10 сая.тн/жил);
  4. Газрын тос дамжуулах хоолой;
  5. Уулын ажлын төлбөрийн хүрээнд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн талаар;
  6. Бусад гэрээ

Хянан шалгах түр хорооны даргын урилгаар сонсголд АТГ, Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн удирдлага, холбогдон албан тушаалтнууд оролцож байгаа юм байна. Мөн “Эрдэнэс таван толгой” ХК-ийн одоогийн удирдлагууд, хөндлөнгийн ажиглагчид оролцож байна.

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд болсон бол хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжилж байна.

НҮҮРСНИЙ АСУУДЛААРХ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН НОТЛОХ БАРИМТЫГ ШИНЖЛЭН СУДЛАХ СОНСГОЛД ОРОЛЦОХ ГЭРЧҮҮДИЙН НЭРС

Эх сурвалж: УИХ

АГААР: Яг одоо Улаанбаатарын агаар хүлцэх хэмжээнээс 13 дахин их БОХИРДОЛТОЙ байна
АГААР: Яг одоо Улаанбаатарын агаар хүлцэх хэмжээнээс 13 дахин их БОХИРДОЛТОЙ байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.