/2023.12.14/: Өнгөрсөн 11 дүгээр сарын 28-ны өдөр "I Loft" баарны гадна маргалдаан болж улмаар хутга, хийн буу гаргаж нэгнийгээ айлгасан хэрэг гарсан байна.
Тэгвэл уг хэрэгт холбогдогч нарт хэрэг үүсгэн шалгаж дууссан бөгөөд харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас тус дүүргийн 8 дугаар хороо, "I Loft" нэртэй баарны гадна иргэн “А”, “Г” нар нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бусадтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга, хийн буу гаргаж танхайрсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн.
Шүүхээс дээрх этгээдүүдэд тус бүр 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Эх сурвалж: ЦЕГ