Батаарын ясыг алдарт жүжигчин Николас Кэйж худалдан авч байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Батаарын ясыг алдарт жүжигчин Николас Кэйж худалдан авч байжээ

Nicolas Cage's dinosaur drama: Surrendering stolen skull to Mongolia

/2023.11.28/: 2015 оны нэгэн өвөрмөц үйл явдлын талаар эргэцүүлэн бодоход Холливудын нэр хүндтэй жүжигчин Николас Кейж ховор үлэг гүрвэлийн гавлын ястай холбоотой хууль эрх зүйн асуудалд орооцолдсон юм.

Тухайн үед 276,000 доллараар худалдаж авсан энэхүү гавлын яс нь хулгайлагдсан олдворуудыг эх оронд нь буцаах тухай томоохон хэлэлцүүлгийн бэлэг тэмдэг болжээ.

Жүжигчин маань уг олдворыг хулгайгаар тус улсад ирснийг мэдэлгүй худалдан авсан бөгөөд бүр галерейгаас гарал үүслийн гэрчилгээг нь хүртэл авсан талаар түүний менежер Алекс Шак хэлж байж.

Алдарт жүжигчний авсан Тираннозавр батаарын гавлын яс нь үнэн хэрэгтээ Монголын говиос гаралтай бөгөөд Беверли Хиллсийн галлерейд ирж, эцэст нь Кейжийн анхаарлыг татсан байна.

Уг асуудал нэгэнт олны анхаарлыг татаж эхэлсэн тул АНУ-ын хуульч Преет Бхарара тэргүүтэй АНУ-ын эрх баригчид уг асуудалд хөндлөнгөөс оролцож эхэлснээр байдал эрс өөрчлөгджээ.

Бхарара "Энэхүү олдвор нь хууль ёсны эзнээсээ хулгайлагдсан соёл, шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой олдворуудыг төлөөлж байна" гэж хэлснээр Кейжийн худалдан авалтыг хууль ёсны байж чадах эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн байна.

Уг асуудлыг шийдвэрлэхэд Кейж эрх баригчидтай хамтран ажилласан бөгөөд ингэснээр түүх, соёлын хадгалалтын томоохон асуудлуудыг хүмүүсийн анхааралд оруулж чадсан байна.

Мөн уг гавлын ясыг эх оронд нь авчирсан нь түүхэн алдааг засаад зогсохгүй эртний олдворын хууль бус наймааны талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд нэмэр оруулжээ.

Эх сурвалж: desimartini

Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэлжээ
Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэлжээ
 
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ  батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Н.Учрал: Цөмийн энергийн тухай ХУУЛЬ батлагдаж БУРУУ жишгээс саллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.