/2023.11.27/: Дэлхийн хамгийн том нүүрсний боомтыг хоёр өдрийн турш хаасан хэрэгт 109 хүнийг баривчилжээ.
Олон зуун идэвхтнүүд Австралийн Ньюкасл боомтын усан онгоцны замыг хааж уур амьсгалын өөрчлөлтөд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Тэдний жагсаалаас болж хагас сая гаруй тонн нүүрсний экспортод саатал учиржээ.
Австрали бол дэлхийн хоёр дахь том нүүрс экспортлогч улс бөгөөд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ чулуужсан нүүрсээр хангадаг.
Сидней хотоос 170 км зайд орших Ньюкасл боомт нь тус улсын нүүрсний тээвэрлэлтийн хамгийн чухал терминал юм.
Цагдаа нараас зөвшөөрөл авсан далайн тээврийн замыг 30 цагийн турш хаах жагсаалд Австрали даяар 3000 орчим хүн оролцсон байна.
Гэвч жагсаал зогссоны дараа олон арван жагсагчид усанд үлдэж, 109 нь баривчлагдсаны дотор таван насанд хүрээгүй хүүхэд байсан тул хүүхдүүдийг суллажээ.
Даваа гарагт 104 хүнийг боомтын сувгийг орхин явахаас татгалзсан хэргээр буруутгасан гэж Шинэ Өмнөд Уэльсийн цагдаагийн газраас мэдэгдэв.
Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Rising Tide уг арга хэмжээг "Австралийн түүхэн дэх уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг иргэдийн хийсэн хамгийн том үйлдэл" гэж нэрлэжээ.
Эх сурвалж: ВВС