/2023.11.27/: Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын махыг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор өнөөдрөөс эхлэн 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ.
Үзэсгэлэнд гарал үүсэл нь баталгаажсан эрүүл малын мах, сүү, цагаан идээ орон нутгийн онцлогтой бүтээгдэхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр худалдан борлуулна.