petition.parliament сайтад “Цэцэрлэг сургуулийн хүүхдийн үдийн хоолны төсөв нэмэх тухай“ санал нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

petition.parliament сайтад “Цэцэрлэг сургуулийн хүүхдийн үдийн хоолны төсөв нэмэх тухай“ санал нэмэгджээ

/2023.11.24/: УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан хэрэгжүүлсэн petition.parliament сайтад иргэд өөрсдийн шаардлагатай гэж үзсэн асуудлыг хөндөн уг асуудалд иргэдийн дэмжсэн гарын үсэг 100 мянгад хүрвэл уг саналыг УИХ-аар авч үзэхээр болсон.

Өмнө нь НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал дэмжигдэн УИХ-аар хэлэлцэгдэж байгаа.

Түүний дараа багшийн цалинг нэмэгдүүлэх, цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг нэмэгдүүлэх гэх мэт саналууд ар араасаа орсоор байна.

Тэгвэл энэ удаад цахим сүлжээнд Хүнсний инженер гэх нэрээрээ танигдсан иргэн О.Гал-Очирын "Цэцэрлэг сургуулийн хүүхдийн үдийн хоолны төсөв нэмэх тухай" санал нэмэгджээ.

Түүний санал өчигдөр буюу 11 дүгээр сарын 23-ны өдөр орсон бөгөөд одоогоор 1768 хүний гарын үсгийг цуглуулаад байна.

Иргэн та уг саналыг дэмжиж байвал ЭНД дарж саналаа өгөөрэй.

“Еduten” платформ дээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэх боломжтой
“Еduten” платформ дээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэх боломжтой
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.