“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн үеийн хэрэгжилтийг танилцууллаа
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс Тавантолгой” ХК онцгой дэглэмийн үеийн хэрэгжилтийг танилцууллаа

/2023.10.10/: Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Онцгой дэглэмийн хугацаанд 23.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна.

Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэснийг Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Эх сурвалж: ЭТТ

“Эрдэнэс Тавантолгой“ ХК малчдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав
“Эрдэнэс Тавантолгой“ ХК малчдад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад туслав
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.