/2023.11.22/: Израилын засгийн газар Хамас бүлэглэлийн Газад барьцаалагдсан 50 хүүхэд, эмэгтэйчүүдийг суллах хэлэлцээрийн дагуу дөрөв хоногийн хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрчээ.
Мэдэгдэлд эвлэрлийн гэрээг сунгах боломжтойг дурдаж, 10 барьцаалагч суллах бүрт эвлэрлийн гэрээнд нэмэлт өдөр нэмж оруулна гэж мэдэгджээ.
Барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаа дууссаны дараа Израил "ХАМАС бүлэглэлийг устгахын тулд" агаар, газар дээрх кампанит ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөж буйг уг мэдэгдэлд тодорхой дурджээ.
Уг мэдэгдэлд Израилын шоронд хоригдож буй Палестины хоригдлуудыг суллах тухай дурдаагүй ч энэ нь хэлэлцээрийн гол хэсэг гэж ойлгогдож байна. Мягмар гарагт гарсан өмнөх мэдээллээр 150 орчим палестин хоригдлуудыг суллана, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүд голдуу байх аж.
Хэлэлцээрийг Израилын сайд нарын танхим олонхийн саналаар баталжээ.
Эх сурвалж: CNN