Хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцлоо

/2023.11.10/: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын 6 дахь удаагийн импортын үзэсгэлэнд оролцох үеэр Хятадын Коммунист намын Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч, Хотын дарга Гун Жөнтэй уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйг санал нэгтэй онцлон тэмдэглэв.

Түүнчлэн 2024 онд Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож буйтай холбогдуулан хоёр улсын орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.

Энэ хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газраас эх орны нийслэл Улаанбаатар хотыг БНХАУ-ын төв Засгийн газрын харьяа Бээжин, Шанхай, Тяньжин, Чунчин хотуудтай идэвхтэй харилцахад онцгой ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэж, Улаанбаатар хотыг Шанхай хоттой шууд харилцах чиглэлээр идэвхтэй хамтарч ажиллах санал дэвшүүлэв.

Хятадын коммунист намын Шанхай хотын Намын хорооны Нарийн бичгийн даргын орлогч, Хотын дарга Гун Жөн-ий зүгээс Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн ажил хэрэгч, бодит саналуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ГХЯ

Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлүүдтэй хамтрана
Такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад хувийн хэвшлүүдтэй хамтрана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.