Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарсайхан шатар сонирхогчдын дэлхийн хошой аварга боллоо

/2023.11.10/: Оман улсын Мускат хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Тэмцээнд манай улсаас 19 шатарчин 2300, 2000, 1700 хүртэлх гэсэн гурван чансааны ангилалд өрсөлдлөө. 2000 хүртэлх ангилалд Д.Амарсайхан 8 өргөөс 8 хожсоноор тэмцээн өндөрлөхөөс нэг өргийн өмнө алтан медаль хүртэж, сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болсон бөгөөд тэрбээр 2019 оны тус тэмцээнээс анхны түрүүгээ авч байжээ.

Шатар сонирхогчдын ДАШТ-д түрүүлсэн Монголын тамирчид:

  • 2011 онд GM С.Билгүүн
  • 2011 онд WFM Б.Ану
  • 2013 онд WFM Б.Янжинлхам
  • 2014 онд FM Г.Мөнхбаяр
  • 2016 онд FM Э.Хулан /2 төрөлд аварга/
  • 2017 онд WIM Б.Баярмаа
  • 2018 онд WIM Б.Баярмаа
  • 2019 онд WFM Б.Халиун.
  • 2019 онд FM Б.Амарсайхан нар түрүүлжээ.
Аполло-8 хөлгийн коммандлагч хурандаа Фрэнк Борман 95 насандаа таалал төгсчээ
Аполло-8 хөлгийн коммандлагч хурандаа Фрэнк Борман 95 насандаа таалал төгсчээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.