Д.Амарбаясгалан: МҮХАҮТ-ын танхимууд буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: МҮХАҮТ-ын танхимууд буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болно

/2023.11.08/: Засгийн газрын ээлжит хуралдаан болж өнгөрлөө.

Хуралдаанаас гарсан шийдвэрийг МУ-ын сайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, Худалдаа Аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ЗГ-аас өргөн барихаар болж байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийн хамт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч, удирдах бүрэлдэхүүнтэй анх удаа зөвлөлдөх уулзалтыг хийсэн.

Өнөөдрийг хүртэл явж ирсэн МҮХАҮТ нь бүс нутгийн буюу 21 аймаг, Улаанбаатар хотод танхимын салбар байгуулагдаж бизнес эрхлэгчдийг нийтэд нь төлөөлдөг бүтцээр явж ирсэн. Харин одоо танхимыг бүрдүүлж байгаа салбар танхимууд буюу мэргэжлийн холбоод нь салбар бүрийг төлөөлдөг болно. Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгчид нэгдэн мэргэжлийн холбоо байгуулан уул уурхайн салбар танхимыг МҮХАҮТ-ын дотор байгуулна гэсэн үг. Энэхүү загварыг БНТУ, ХБНГУ, БНСУ-д туршигдаж, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж төрийн чиг үүргийг ТББ, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлдэг гэв.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.