/2023.11.08/: Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног” Олон Улсын Форум гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б. Даваадалай үйл ажиллагааны нээлтийн үг хэллээ.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе.
Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь сэдэвт “Тээврийн долоо хоног-2023” Олон Улсын Форум анх удаа зохион байгуулж байгаад талархалтай байна.
Монгол Улс 2020 онд Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын Олон Улсын тээврийн форумын 62 дахь гишүүн байгууллага болсноос хойш Ази тивийн тээврийн салбарын өндөр түвшний яриа хэлэлцээг Монгол Улсдаа хийж байгаад талархалтай байна.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого АЛСЫН ХАРАА 2050, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 100 ЖИЛ ХӨГЖЛИЙН 10 ЗОРИЛТ санаачилгын хүрээнд Монгол Улс Ази Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон ТРАНЗИТ МОНГОЛ УЛС улс болж цаашдаа даян дэлхийн тогтвортой хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахаар зорин ажиллаж байна.
Монгоо Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд хөрш болон бүс нутгийн орнуудтайгаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэр дундаа тээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Дамжин өнгөрөх тээврийн тоог нэмэгдүүлж, хуурай боомтыг байгуулж, боомтуудын холболт, нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулж, Ази Европыг холбосон авто замын 5 коридор, төмөр замын 3 коридорыг бий болгоход онцгой анхаарч байна.
Эдгээр бүс нутгийн томоохон хэмжээний Харилцан ашигтай хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд Монгол Улс та бүхэнтэй бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэе.
Эх сурвалж: ЗТХЯ