Канад улс Монгол Улстай уул уурхайн салбараас бусад салбарт харилцаагаа өргөжүүлэхийг чухалчиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Канад улс Монгол Улстай уул уурхайн салбараас бусад салбарт харилцаагаа өргөжүүлэхийг чухалчиллаа

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Канад Улсын Гадаад хэргийн Туслах дэд сайд Уэлдон Эпп-тэй уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож буйг онцлоод, Монгол Улс чухал “гуравдагч хөрш” Канад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ хөдөө, аж ахуй, боловсрол, байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын чиглэлд хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэв.

Туслах дэд сайд Уэлдон Эпп хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойн хүрээнд Монгол Улсад ирж, Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтад оролцох гэж буйдаа баяртай байгаагаа тэмдэглээд хоёр улсын хамтын ажиллагааг уул уурхайн салбараас бусад салбарт өргөжүүлэхийг чухалчилж байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн талууд Канад Улсын Засгийн газраас 2022 онд зарласан “Энэтхэг, Номхон далайн стратеги”-ийн хүрээнд хамтран ажиллах боломж, бололцооны талаар санал солилцов.

Туслах дэд сайд Уэлдон Эпп Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулагдах Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаанд канадын талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцоно.

Эх сурвалж: ГХЯ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Лаос, Монголын найрамдлын нийгэмлэгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.