Өнөөдөр үүлэрхэг, 12-14 хэмийн хүйтэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр үүлэрхэг, 12-14 хэмийн хүйтэн байна

2023 оны 11-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -12...-17 градус, Алтайн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод Дарьгангын тал нутгаар -7...-12 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Уулаараа ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна.

Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай Түр хорооны тогтоолыг баталлаа
Хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх тухай Түр хорооны тогтоолыг баталлаа
 
Онлайн худалдаанд шилжих шинэлэг шийдэл: Маркетшоп
Онлайн худалдаанд шилжих шинэлэг шийдэл: Маркетшоп
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.