Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлийг илрүүлжээ

/2023.11.07/: Эрүүгийн цагдаагийн албанаас улсын хэмжээнд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж буй гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

Тухайлбал: Энэ оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт дэвсгэрт “Б” гэгч нь нэр бүхий 6 иргэний дунд хууль бус мөрийтэй покер тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мөрийтэй тоглоомд донтсон иргэд эд хөрөнгө, орон сууц, автомашин, хадгаламж, бэлэн мөнгөө алдах цаашилбал өрөнд орж, сэтгэл санаагаар унаж, амиа хорлох, улмаар гэр бүл салах, хэвийн амьдрах бүх боломжоо алдах хор уршиг дагуулж байгаа нь гэмт хэргүүдийн шалтгаан нөхцөлөөс харагдаж байна.

Иймд цахим мөрийтэй тоглоомд мөнгө төгрөг, эд хөрөнгө, амьдрал, цаг хугацаа, гэр бүлээ алдаж байгааг ойлгон ухамсарлаж, энэ төрлийн хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосон бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.

Эх сурвалж: ЦЕГ

Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг
Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг
 
Маргааш эхлэх сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг оролцоно
Маргааш эхлэх сагсан бөмбөгийн 3х3-ын олимпын эрх олгох тэмцээнд манай эрэгтэй, эмэгтэй баг оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.