Рушди Абуалоуф: Урьд шөнө дайн эхэлснээс хойшхи хамгийн хүчтэй дайралт боллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Рушди Абуалоуф: Урьд шөнө дайн эхэлснээс хойшхи хамгийн хүчтэй дайралт боллоо

Israeli military bombs Gaza after rocket strike | Gaza | The Guardian

/2023.11.06/: Өнгөрсөн шөнө Газын зурвасын хойд хэсэгт дахин хүчтэй агаарын цохилт, дэлбэрэлт болжээ.

Газад утас, интернетийн үйлчилгээ тасарсан гэж мэдээлсэн ч өнгөрсөн шөнө ВВС агентлагийн Газа дахь сэтгүүлч Рушди Абуалоуф холбогдож чадсан байна. Тэрээр "Энэ дайралт дайн эхэлснээс хойшхи хамгийн хүчтэй агаарын цохилт болсон гэж бодож байна. Цохилтууд Газын баруун хойд хэсэгт чиглэгдэж, Шати хуаран гэгддэг далайн эргийн дүрвэгсдийн хуаранг хүчтэй бөмбөгдсөн.

Сүүлийн нэг цагийн дотор Израйлын сөнөөгч онгоцнууд тус нутаг дахь 450 объект руу дайрсан" гэж мэдэгдэв.

Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яамны сүүлийн үеийн мэдээгээр, аравдугаар сарын 7-ноос хойш Газын зурваст 9700 гаруй хүн амь үрэгджээ. ХАМАС 1400 гаруй хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаалсан гэж Израил мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
“Өсвөрийн парламент-2023” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.