“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2023” аян эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2023” аян эхэллээ

/2023.11.02/: Соёлын тухай хууль, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагддаг “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР” аяныг “БҮТЭЭЛЧ ЗАЛУУС” уриан дор 3 дахь жилдээ уламжлал болгон улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлж байна.

Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, соёлын байгууллагууд “Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд 100 гаруй үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн талаар өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлаар дамжуулан иргэд олон нийтэд мэдээллээ.

Гурав дахь удаагийн “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлагийн тоглолт, кино үзвэр, соёлын боловсролын хөтөлбөрүүд, соёлын үйлчилгээ, тэмцээн, уралдаан, сургалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаас гадна 16-18 насны хүүхдүүдэд зориулсан “Соёлын эрхийн бичиг” хэмээх үйлчилгээг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр бэлтгэл хангаж байна.

Жил бүрийн “Соёлын бүтээлч сар” аяныг өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн хувьд “Буган чулуун хөшөө дурсгал”-ыг онцолж байгаа бөгөөд Соёлын засаглал ба Эрхзүйн шинэчлэл, Бүтээлч байдал ба Мэдлэг, туршлага, Соёлын хүртээмж ба Хөрөнгө оруулалт, Дижитал шилжилт ба Шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.

Иймд 11 дүгээр сарын туршид үргэлжлэх соёлын хөтөлбөр арга хэмжээнд идэвхтэй оролцож соёлын бүтээлч ажлууд, бүтээлч үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна.

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав
“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг батлав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.