Шар айрагны түүхий эд рүү шээсэн этгээдийг олж, баривчилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шар айрагны түүхий эд рүү шээсэн этгээдийг олж, баривчилжээ

/2023.11.02/: Хятадын цагдаа нар соёолжтой сав руу шээсэн томоохон шар айраг үйлдвэрлэгч Tsingtao Brewery компанийн ажилтныг баривчилжээ.

Энэ хэрэг аравдугаар сарын 19-нд зүүн нутгийн Шаньдун мужийн Пиндү хотын Цинтао үйлдвэрт болж ихээхэн шуугиан тарьсан юм.

Пиндүгийн засгийн газрын мөрдөн байцаах баг өчигдөр хийсэн мэдэгдэлдээ, ажилтныг аравдугаар сарын 22-нд компанийн өмчид санаатайгаар хохирол учруулсан хэргээр саатуулсан байна.

Бичлэг цахим ертөнцөд тарсны дараа эрх баригчид уг үйл явдалд өртсөн байж болзошгүй бүх соёолжыг битүүмжилж, үйлдвэрлэлийн процессоос хасжээ.

Хятадын хамгийн том шар айрагны үйлдвэрүүдийн нэг Цинтао "түүхий эд боловсруулах менежментийн дутагдлыг" арилгах арга хэмжээнүүдийг авсан гэв.

Эдгээр арга хэмжээнд ачааны машинуудыг бүрэн битүүмжилж, “үйлдвэрлэлийн явцад ажилтнууд түүхий эдтэй ойртохгүй байх”, хиймэл оюун ухаанаар хүний үйлдлийг хяналтын систем”-ийг үйлдвэрт нэвтрүүлсэн зэрэг арга хэмжээнүүдийг авчээ.

Эх сурвалж: Straitstimes

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.