Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар Д.Жавзандоржийг томилжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар Д.Жавзандоржийг томилжээ

Д.Жавзандорж Тэргүүн их хамба лам, Хамба номун ханы үүрэгт албанд томилогдов

/2023.11.01/: Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг хийдийн захиргааны өргөтгөсөн хурлаар өнөөдөр хэлэлцжээ.

Захиргааны тэргүүлэгчдийн хурлаар доорх асуудлуудыг шийдвэрлэлээ.

1. Тэргүүн их хамба лам, хичээнгүй зүтгэлт XXIX Хамба номун хан, Соёлын гавьяат зүтгэлтэн, гавж Д.Чойжамц ламын үүрэгт албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг ёсоор болгож шийдвэрлэв.

2. Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамцын нэр дэвшүүлсэн БШДС-ийн багш, лхаарамба Д.Жавзандорж лам нь тус үүрэгт албаны шалгуурт нийцсэн. Хурлын нийт гишүүдийн олонхын дэмжлэг буюу 85.7 хувиар дараагийн МБШТ Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам XXX Хамба номун ханы үүрэгт албанд томилогдлоо.

3. Тэргүүн их хамба лам XXX Хамба номун хан, лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслолын үйл ажиллагааг билгийн тооллын өлзийт сайн товлон гүйцэлдүүлэхээр тогтсон байна.

Захиргааны тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралд нийт 55 гишүүдийн 89 хувийн ирцтэй хуралджээ.

Эх сурвалж: МБШТ Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА

Д.Амгалан: Татвараар бүрдэж байгаа төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ
Д.Амгалан: Татвараар бүрдэж байгаа төсвөө зөв зарцуулж чадахгүй бол иргэдэд үлдээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.