/2023.11.01/: Монголд зочлох жилийн хүрээнд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-ний байдлаар 600.000 гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 3,400,000,000,000 орчим төгрөгийн орлого оруулжээ.
ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИН АЖИЛЛАНА
Иймд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэд хэдэн зорилт тавин ажиллаж байгаа ба Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хурлаар дараах шийдвэрийг гаргав.
Үүнд:
НИСЛЭГИЙН ТООГ ТОГТВОРТОЙ ХАДГАЛАХ
Одоо явж буй олон Улсын болон дотоодын нислэгийн тоог хэвээр хадгалах,
55 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО
Өвлийн улиралд жуулчин хүлээн авахад 111 аж ахуйн нэгж байгаа ба үүнийг нэмэгдүүлэх, баазын шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалтыг дэмжихэд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэв. Уг зээлийг БОАЖЯ-наас дэмжин ажиллаж 2024 оны Улсын төсөвт 3,1 тэрбум төгрөгийн татаас суулгав.
БООМТЫН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ УРТАСГАНА
"Mongolian winter" маркетингийн ажлыг эхлүүлэх ба Боршоо, Ханх, Цагаан нуурын боомтын цагийг уртасгах шийдвэрийг гаргалаа.
Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар " ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ"-ийг дэмжих ажлын төлөвлөгөө, шаардлагатай төсвийг батлуулахаар боллоо.