Г.Занданшатар: НӨАТ-ын тухай хуулийн мөрдөлтийг сайжруулснаар 534.35 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: НӨАТ-ын тухай хуулийн мөрдөлтийг сайжруулснаар 534.35 тэрбум төгрөгөөр төсвийн орлого нэмэгдэх боломжтой

/2023.11.01/: УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх талаар нийтийн өргөдлийг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ.

Байнгын хорооны ажлын хэсэгт МҮХАҮТ, СЕО клуб, МҮЭХ болон Монголбанк, ҮСХ зэрэг холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулж, тооцоо судалгаа гаргуулан ажиллах нь зүйтэй гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. Тэрээр НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, сайжруулснаар төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэсэн үндэслэлийг дээрх байгууллагууд холбогдох олон улсын зөвшөөрөгдсөн аргачлалаар тооцон ирүүлсэн болохыг танилцуулсан.

Уг тооцооллоор хуулийн хэрэгжилт сайжирч, холбогдох арга хэмжээнүүдийг авснаар төсвийн орлого 534-635 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой аж. Мөн буцаан олголтыг нэмэгдүүлснээр иргэдийн оролцоотойгоор татварын орчин дахь хууль зөрчсөн, шударга бус үйлдлийг илрүүлэх, авлигатай тэмцэх асуудалд эерэг нөлөө гарна гэж үзжээ. Одоогоор татвараас зайлсхийх асуудлаар улсын хэмжээнд 620 хэрэг шалгагдаж байна.

Б.Жавхлан: МУХБ 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн хөрөнгөөр төлж барагдууллаа
Б.Жавхлан: МУХБ 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн хөрөнгөөр төлж барагдууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.