Д.Амарбаясгалан: Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн группээ сунгуулах шаардлагагүй болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүн группээ сунгуулах шаардлагагүй болно

/2023.11.01/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хөдөлмөр нийгмин хамгааллын салбарт процессийн дахин инженерчлэл хийсэн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, Гадаад валютын мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор ЗГ-ын 362-р тогтоол 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр гарч байсан. Үүнтэй холбоотойгоор ЭТТ ХК-ний борлуулалтын орлогыг нэмэх зорилготойгоор БЭТ томилон ажиллаж байсан. Уг БЭТ-ийн бүрэн эрхт хугацаа дууссан, ЗГ-т ажилласан үр өгөөжийг танилцуулсны дүнд энэ сарын 26-ны өдөр дахин БЭТ томилохоор шийдвэрлэлээ. Тэр хүртэлх хугацаанд тус компанийн Дотоод хяналт, шалгалт, аудитын газрын даргыг Түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж дараагийн БЭТ-ийг томилно.

Хоёрдугаарт, ХНХ-ын салбарт Засгийн газрын зүгээс процессийн дахин инженерчлэл /ПДИ/-ийн загварыг бий болгох ажлыг энэ оны тавдугаар сарын 24-ний өдөр шийдвэр гаргаад ажиллаж эхэлсэн. 5 сарын хугацаанд ажилласан ПДИ-ийг хэрэгжүүлэх баг өнөөдөр ЗГ-ын хуралдаанд үр дүнгээ танилцууллаа. ПДИ гэдэг бол төр үйлчилгээний байгууллагатай нэгэн адил иргэндээ хүрч үйлчилж чаддаг болох тогтолцооны өөрлчлөлтийг хийхийг зорьж байгаа юм. Ялангуяа хүнд хүрч үйлчилдэг хөдөлмөр, нийгмийн даатгал, халамжийн энэ цэгүүдийг сонгон авч иргэндээ үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм. Энэ шинжилгээний баг 32 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаад энэ салбар дахь эрсдэлийг тооцсон юм.

Урьдчилсан байдлаар ХНХ-ын салбарт 1900 гаруй төрлийн эрсдэл байна. Энэ эрсдэлүүд нь хүнд суртал, авлигал, чанаргүй үйлчилгээ үзүүлж байгаа нөхцөл байдлыг гаргаж ирсэн. Энэ эрсдэлүүдийг арилгаж цаашдаа хүн төвтэй үйлчилгээ үзүүлж чадсанаараа төрийн үйлчилгээ бодитой болох юм. Төрийн үйлчилгээг хамгийн сайн үзүүлдэг Канад улсад иргэн төр хоёр 1:1 байдаг бол манай улсад бараг 1:5 байдалтай байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл нэг иргэн төрийн 5-6 үйлчилгээний байгууллагатай харилцаа үүсгэсний үндсэн дээрээс үйлчилгээгээ бүрэн авч чадаж байна гэсэн үг.

Энэ ПДИ-ийг хийснээр энэ оны 12 пугаар сарын 31-ныг хүртэлх хугацаанд уг ажлын байр нь дээр нь бодитоор хэрэгжүүлээд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд энэ хүнд суртал үүсгээд байгаа хүчин зүйлүүдийг байхгүй болгьё гэж байгаа юм. Жишээ нь:

Төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2 жил тутамд очиж группынхаа мөнгийг сунгуулдаг явдлыг байхгүй болгох боломжтой.

Энэ ажил амжилттай болсон үр дүнг Боловсрол , шинжлэх ухааны салбар, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлнэ.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.