Хути босогчид Израил руу олон тооны пуужин харважээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хути босогчид Израил руу олон тооны пуужин харважээ

[Al Jazeera]

/2023.11.01/: Йемений Хути босогчид Израил руу олон тооны баллистик пуужин, нисгэгчгүй онгоц харвасан гэж мэдэгдэж, дахин халдлага үйлдэхээ анхаарууллаа.

Израил мягмар гарагийн өглөө Улаан тэнгисийн дээгүүр ниссэн үл мэдэгдэх агаарын байг устгасан гэж өмнө нь мэдэгдэж байсан юм.

"Энгийн иргэдэд ямар ч аюул заналхийлэл, эрсдэл учраагүй" гэж Израилын цэргийнхэн мэдэгдэв.

Энэ үйл явдлаас болж Улаан тэнгисийн аялал жуулчлалаараа алдартай Эйлат амралтын газарт агаарын довтолгооны дуут дохио дуугарч, оршин суугчдыг хоргодох газар хайж гүйлдсэн байна.

"Сум" агаарын довтолгооноос хамгаалах системийг анх удаа Улаан тэнгисээс өөрийн нутаг дэвсгэр рүү харвасан "газар-газар" ангиллын пуужинг сөнөөхөд ашигласан гэж Израилын зэвсэгт хүчин мэдэгдэв.

Хутигийн армийн хэвлэлийн төлөөлөгч Яхья Сари хэлэхдээ, энэ ажиллагаа нь Израилыг чиглэсэн гурав дахь ажиллагаа бөгөөд "Израилын түрэмгийлэл зогсох хүртэл" дахин цохилт өгнө гэж сүрдүүлэв.

Ираны дэмжлэгтэй Йемений бүлэглэл Израилын өмнөд хэсэг рүү нисгэгчгүй онгоц илгээсэн гэж Хутигийн өндөр албан тушаалтан өмнө нь Франс Пресс агентлагт мэдээлсэн.

Хутигийн засгийн газрын ерөнхий сайд Абделазиз бин Хабтур "Эдгээр нисгэгчгүй онгоцууд Йемений мужид харьяалагддаг" гэж мэдэгджээ.

Израил хойд фронтод Ираны дэмжлэгтэй "Хезболла" бүлэглэлтэй аль хэдийн зөрчилдөж байгаа тул энэ нь дайныг өргөжүүлэх вий гэж Израилыг түгшээж байна.

Эх сурвалж: Aljazeera

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад айлчлахаар мордлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад айлчлахаар мордлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.