Европын парламентын төлөөлөгчид МУИС-ийн Олон улсын харилцааны оюутнуудтай уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын парламентын төлөөлөгчид МУИС-ийн Олон улсын харилцааны оюутнуудтай уулзлаа

/2023.10.31/: Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр МУИС-ийн Олон улсын харилцааны ангийн оюутнуудтай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс Европын Холбоо хоорондын харилцаа хамтын ажиллагаа, Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт болон олон улсын харилцааны асуудлаар оюутнуудтай санал солилцлоо.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монгол Улсын Их Хурал, Европын парламент хоорондын 16 дугаар зөвлөлдөх уулзалт нь үр бүтээлтэй, элэгсэг дотно, илэн далангүй боллоо гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэв.

Мөн тэрбээр 16 дугаар зөвлөлдөх уулзалтаар талууд гадаад бодлого болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл солилцсоныг дурдлаа. Тухайлбал, цахим бодлого, ногоон эдийн засаг, авлигатай тэмцэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар туршлагаасаа хуваалцахын зэрэгцээ талууд хэрэгжүүлж буй төслүүд болох дэд бүтэц, эрчим хүчний үнэ тарифын өсөлтийг амжилттай даван туулахад хамтын ажиллагаагаа онцгойлон чиглүүлэх зэрэг чухал асуудлуудыг хөндөж ярилцсанаа тэмдэглэж байлаа.

Уулзалтын төгсгөлд оюутнууд Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчдөөс олон улсын харилцаа, эдийн засаг, боловсрол зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал бодлоо хуваалцаж, сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томаш Здеховски тэргүүтэй төлөөлөгчид оюутнуудаас ирээдүйн зорилго, хүсэл тэмүүллийнх нь талаар асуусан бөгөөд уулзалт ярилцлага ажил хэрэгч, үр дүнтэй боллоо.

Эх сурвалж: УИХ

Автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ
Автобус худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг АТГ-т хүргүүллээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.