Оросын 2 цэрэг нэг гэр бүлийн 9 хүнийг буудан хороожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын 2 цэрэг нэг гэр бүлийн 9 хүнийг буудан хороожээ

A person blurred out lying on a sofa. The image is taken in the home of the family that was shot dead in in the town of Volnovakha in Ukraine's occupied Donetsk region.

/2023.10.31/: ОХУ-д эзлэгдсэн Украины зүүн хэсгийн Волноваха хотод есөн хүнтэй гэр бүл, түүний дотор бага насны хоёр хүүхдийг гэрт нь хөнөөсөн хэрэг гарсын улмаас ОХУ болон Узраины зүгээс мөрдөн байцаалт явуулахад хүргэсэн юм.

Украины Донецк мужийн Прокурорын газраас авсан зургуудаас харахад гэр бүлийн хэд хэдэн гишүүн орон дээрээ, бие биенийхээ гарнаас атгасан хэвээрээ амиа алдсан байна.

Украйны тал уг гэр бүлийг Оросын цэргүүдтэй маргалдсаны улмаас амиа алдсан гэж үзэж байгаа бол Оросын эрх баригчид аллагын хэргээр Оросын хоёр цэргийг баривчилсан гэж мэдэгджээ.

Украины Донецк мужийн Прокурорын газраас энэ сарын эхээр "цэргийн дүрэмт хувцастай зэвсэгт этгээдүүд тэнд амьдардаг гэр бүлийг Оросын цэргүүдийг байрлуулахаар гэрээ суллаж өгөхийг шаардсан" гэж мэдэгджээ.

Байшингийн эзэн уг шаардлагыг биелүүлээгүй тул тухайн цэргүүд хэсэг сүрдүүлж байгаад гарч явсан байна. Гэвч хэд хоногийн дараа зэвсэгт этгээдүүд буцаж ирээд "унтаж байсан гэр бүлийн есөн гишүүнийг бүгдийг нь буудсан" гэж Украины прокурорын газар мэдэгдэв.

Сэжигтнүүд нь "Алс Дорнодоос гэрээгээр алба хааж байсан Оросын цэргийн албан хаагчид" гэж ОХУ-ын Бүгд Найрамдах Донецк Ард Улсын мөрдөн байцаах хорооноос мэдэгджээ.

Оросын мөрдөн байцаагчид "Гэмт хэргийн сэдэл нь гэр бүлийн зөрчилдөөн байсан" гэсэн анхны дүгнэлтийг хийсэн байна.

“Сэжигтнүүдийг цагдан хорьж, мөрдөн байцаах хэлтэст шилжүүлэн, хэрэг гарсан бүх нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг нэгтгэх зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагаа, байцаан шийтгэх ажиллагаа явуулж байна” гэж тус хорооноос мэдээллээ.

Эх сурвалж: CNN

Энэ жилээс эхлэн Чех улсад 30-60 оюутан суралцана
Энэ жилээс эхлэн Чех улсад 30-60 оюутан суралцана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.