2023 оны эхний 10 сард 52 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2023 оны эхний 10 сард 52 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ

/2023.10.31/: 2023 оны эхний 10 сард хот хооронд нийтийн зорчигч тээвэрлэлтийг 47 чиглэлд 695 тээврийн хэрэгслээр гүйцэтгэж, 1 сая 58 мянган зорчигчид үйлчилсэн байна.

Харин улс хоорондын зорчигч тээвэрлэлт мөн хугацаанд 23.470 тээврийн хэрэгслээр 712 мянган зорчигчид үйлчиллээ.

Мөн Монголд Зочлох жилийн хүрээнд Жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч 80 аж ахуй нэгж, болон 166 иргэнтэй гэрээ байгуулж, 762 тээврийн хэрэгсэлд Жуулчин тээврийн таних тэмдгийг олгосон.

БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Мэдээллийг задлан танилцуулбал, нүүрс 50 сая тонн тээвэрлэж, газрын тос 428 мянган.тонн, зэсийн баяжмал 535 мянган тонн, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Улсын харцага Г.Ганхуягийг тулаанд дууджээ
Улсын харцага Г.Ганхуягийг тулаанд дууджээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.