Хүүхэдтэй хэрцгийгээр харьцсан багшийн хэргийг шүүхэд шилжүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэдтэй хэрцгийгээр харьцсан багшийн хэргийг шүүхэд шилжүүллээ

/2023.10.31/: Дархан-Уул аймгийн прокурорын газраас “1 нас 2 сартай хүүхэдтэй хэрцгий харьцсан” цэцэрлэгийн эрхлэгчид холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б” цэцэрлэгийн эрхлэгч Х.М нь тус цэцэрлэгт явдаг бага насны хүүхдийг “бусад хүүхдийг хазлаа” гэх шалтгаанаар чимхэх, цохих, өрөөнд цоожлох зэргээр удаа дараа хэрцгий харьцсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эх сурвалж: УЕПГ

Хотын стандартын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Хотын стандартын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.