Энэтхэгт галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгт галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алдлаа

Rescuers and others stand after two passenger trains collided in Vizianagaram district, Andhra Pradesh state, India, Sunday, Oct.29, 2023. The crash happened when an incoming train slammed into a stationary train, leading to derailment of at least three rail cars. (AP Photo)

/2023.10.30/: Ням гарагт Энэтхэгийн зүүн өмнөд хэсэгт хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн нас барж, 27 хүн шархадсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ.

Андхра Прадеш мужийн Висахапатнам хотоос Одиша мужийн Раягада руу явж байсан галт тэрэг Андхра Прадеш мужийн Визианагарам дүүрэгт өөдөөс ирж явсан галт тэрэгтэй мөргөлдсөн байна.

Суудлын галт тэргэнд 90 гаруй хүн сууж явсан бөгөөд ослын улмаас хоёр вагон замаасаа гарсан гэж албаны хүн Ройтерс агентлагт мэдээлэв.

Ням гарагт болсон осол нь Одиша хотод болсон галт тэрэгний аймшигтай ослоос ердөө дөрвөн сарын дараа болсон бөгөөд уг ослоор 275 хүн амиа алдаж, 1000 гаруй хүн шархдаж байсан юм.

Ослын газарт аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шархадсан хүмүүсийг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн гэж Төмөр замын сайд Ашвини Вайшнав X-д мэдэгдэв.

Эх сурвалж: CNN

Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Баян-Өлгий аймгийн албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.